ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өмнөговьчууд Хөнгөн атлетикийн улсын аваргаар шалгарлаа

2014-09-09

МУГТ Д.Намжилмаагийн нэрэмжит ахмад мастеруудын 2014 оны улсын аварга шалгаруулах хөнгөн атлетикийн 5-р дугаар тэмцээн өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд хот хөдөөгийн 20 гаруй багийн 200 гаруй тамирчид аваргын төлөө өрсөлдсөнөөс С.Түвшинбаяр дасгалжуулагчтай Өмнөговь аймгийн ахмад хөнгөн атлетикчид 172 оноогоор тэргүүлж алтан медаль, цомын эзэд болсон байна.

            Нийт долоон насны ангиллаар явагдсан энэхүү тэмцээнд Өмнөговь аймгаас Г.Баярсайхан, Б. Баянмөнх, Э.Хүүхнээ, Ч.Батцэцэг, Л.Ганболд, Б.Баттөр, Л.Хүүхэндүү, Мөнхбаатар, Л.Шинэхүү, Р.Гаадан, Ц.Бадамцэрэн, Б.Болдбаатар, Л.Мөнгөнчимэг нар оролцсон. Тамирчид зай, төрөл тус бүрдээ медаль хүртсэн бөгөөд нийт 28 алт, 12 мөнгө, 8 хүрэл медалийн эзэд болж спортын өндөр амжилт гаргажээ. Манай тамирчид өмнө жилүүдэд энэ тэмцээнд багаараа хоёр удаа түрүүлж, хоёр удаа 2-р байранд  шалгарч байсан юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1340
520 / 39%
425 / 32%
194 / 14%
201 / 15%