ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ЗГ-ын ТОГТООЛЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2018-08-28

      Увс аймгийн ЗДТГ-ын дарга С.Батжаргал өнөөдөр ЗДТГ-ын албан хаагчид болон төрийн байгууллагын дарга нар, багш нарын бага хурал дээр 2018 оны 08-р сарын 22-ны өдрийн “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 258-р тогтоолын талаар мэдээлэл хийлээ. Тус тогтоолд иргэдийг ялгаварлан гадуурхахгүй ижил тэгш, зөв шударга харьцаж, төрийн байгууллагад, иргэд байгууллагаас ирүүлсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлтэд тавих хяналтыг сайжруулах, төрийн албан хаагч албан томилолтын явцад, ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх явдлыг таслан зогсоох, төрийн байгууллагын байр, ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис, галт болон хүйтэн зэвсэг, тэсэрч дэлбэрэх болон шатамхай бодис хэрэгслийг нэвтрүүлэх, хадгалах, хэрэглэх, ашиглахыг байгууллагын дотоод журамд тусган хориглож, зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцох, ажлын байрны цаг ашиглалтыг сайжруулах, ажлын бүтээмжийг дээшлүүлэх, харилцаа хандлагыг сайжруулах зэргийг тусгаж өгчээ. Иргэдийн төрд итгэх итгэлийг бэхжүүлж, төрийн албаны чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газраас хэрэгжүүлж буй энэхүү тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын дарга нарт үүрэг болголоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4252
2936 / 69%
824 / 19%
244 / 6%
248 / 6%