ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

УВС АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЛОО

2018-09-19

Увс аймгийн аялал жуучлалыг хил дамнасан бүс нутгууд болон төвийн бүсийн тур компаниудтай хамтран ажиллах замаар өргөжүүлэх, аялал жуулчлалын хөгжлийн нөөц, бололцоог тодорхойлох, аймгийн аялал жуулчлалын холбоо байгуулах, Аймгийн аялал жуулчлалын салбарын стратегийг тодорхойлох, бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлан таниулах, хоорондын уялдаа холбоог сайжруулах, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилго бүхий Увс аймгийн аялал жуулчлалын форум энэ сарын 14-16 өдрүүдэд Увс нуур жуулчны бааз, Үүрэг нуурын эрэгт байрлах Сүлдэт цахир баазуудад амжилттай зохион байгуулагдлаа. Тус форумд БОАЖЯ, МАЖХ, Монголын туроператор компаниуд, ОХУ-ын БН Алтай /Горный Алтай/, Томск, Красноярск, Новосибирск муж, Алтайн хязгаар /Барнаул/, Тува улс, Хакасс улс, Баянхонгор, Сэлэнгэ болон Увс аймгийн аялал жуулчлалын салбарын төлөөллүүд оролцлоо.

Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөр, “Монгол Улсын Тогтвортой аялал жуулчлал, хүртээмжтэй эдийн засаг” төслөөс дэмжлэг үзүүлэн энэхүү форум анх удаагаа зохион байгуулагдаж байгаа юм. Мөн “Монгол улсын тогтвортой аялал жуулчлал, хүртээмжтэй эдийн засаг” төслөөс орон нутгийн онцлогтой, төрөл бүрийн материал ашиглаж, загвар хийц, донжийг нь тааруулан урласан, дотоодын болон дэлхийн зах зээлд борлуулж болохуйц бренд бүтээгдэхүүнийг бий болгох зорилгоор зохион байгуулсан “БАГА ДЭЛХИЙ-УВС” гар урлал, бэлэг дурсгалын бүтээлийн уралдааныг зарлаж, шалгарсан бүтээлийн эздийг тус төслөөс шагнаж урамшууллаа.

Энэ арга хэмжээний үеэр Увс аймгийн аялал жуулчлалын холбоог 11 тэргүүлэгчтэйгээр байгуулж тэргүүнээр нь Хяргас нуур жуулчны баазын менежер Д.Цэдэв сонгогдлоо.

Оролцогчид бүгд юүдэн малгайтай, хурлын завсарлагаагаар уламжлалт бие биелгээгээ сурч дасгал хийн, нуурынхаа хөвөөнд "Увс нуур" дуугаа хамтдаа дуулж, бий биелэгээ хийж уулс усаа ариусгаж, хөгжлийн шийдлээ хэлэлцсэн содон зүйлс ихтэй байлаа.

Зохион байгуулагч: Увс аймгийн ЗДТГ, БОАЖГ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4252
2936 / 69%
824 / 19%
244 / 6%
248 / 6%