ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 6 дугаар хуралдааныг 2018 оны 10 дугаар сарын 12-нд хуралдуулахаар товлолоо

2018-09-28

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит 14 дүгээр хурал 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хуралдаж тус хурлаар 9 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:

Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр барих төслийн нэгжээс Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан үндэсний томоохон бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт дэвсгэрт Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр барих төслийн танилцуулгыг танилцуулж, 466 га газрыг үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх газрын зориулалтаар ашиглах хүсэлтэй байгаа тул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид тус газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг дэмжлээ.

 

Орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжийг хариуцан ажиллах, зам хариуцагчийг сонгон шалгаруулах тухай асуудлыг хэлэлцэж, орон нутгийн чанартай аймаг, сумын төв доторх болон Даланзадгад-Баяндалай чиглэлийн авто зам, замын байгууламжийн урсгал засвар, арчлалтын ажлыг хариуцан ажиллах зам хариуцагчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулж ажиллахыг аймгийн Засаг даргад даалгалаа.

 

Мөн Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө хүлээн авах, Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумдын нутаг дэвсгэрээр дайран өнгөрч байгаа Таван толгойн уурхайн орд газраас Гашуун сухайтын хилийн боомт хүртэлх 239 км, Гурвантэс сумын нутагт байрлах Нарийн сухайтын нүүрсний орд, Ноён сумын нутагт байрлах “Терра энержи” ХХК-ийн уурхайгаас Шивээ хүрэн хилийн боомт хүртэлх авто замаар нүүрс тээвэрлэлт явуулж байгаа хүнд даацын авто машин эзэмшигч компаниудад хяналт шалгалт хийх ажлын хэсгийг тус тус байгууллаа.

 

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зорилгоор Өмнөговь аймгийн төв болон сумдын айл өрх, төсөвт байгууллага, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудад нүүрсний үнийг хямдруулж худалдах тухай асуудлыг хэлэлцэж, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 15-ныг хүртэл уурхайн аман дээрээс нэг тонн нүүрсийг 12 000 /НӨАТ ороогүй/ төгрөгөөр худалдахыг орон нутгийн өмчит “Таван Толгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн орон нутгийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлж буй гишүүдэд үүрэг болголоо.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 6 дугаар хуралдааныг 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Даланзадгад суманд хуралдуулахаар товлолоо.

Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах талаар хийгдэж байгаа ажлын мэдээлэлтэй танилцаж, орон нутгийн өмчийн тухай, иргэдийг төрийн шагналд тодорхойлж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шагналаар шагналаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1352
527 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%