ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨНӨӨДРӨӨС УВС АЙМАГ ГАМШГААС ХАМГААЛАХ ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖЛЭЭ

2018-10-01

Аймгийн хэмжээнд “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль” зохион байгуулахтай холбогдуулан төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд, иргэдийг 10-р сарын 01-ний өдрийн 09.00 цагаас 10-р сарын 07-ны өдрийн 21.00 цаг хүртэлх хугацаанд Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх аймгийн Засаг даргын А/612 тоот захирамж гарлаа.

Иж бүрэн сургуулийн үед олон нийтийг хамарсан тэмцээн, уралдаан, соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулахгүй байх, сургалт семинарын ажлаар явахгүй байх, архи согтууруулах ундааны худалдаа үйлчилгээг зогсоох, хүндэтгэн үзэх шалтгаангүй нэгдсэн цугларалт, сургалт дадлагаас хоцорсон, тасалсан томилгоот бүрэлдэхүүнд болон албан хаагчдад хуулийн дагуу хариуцлага тооцож ажиллахыг анхааруулж байна.

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, аймгийн Засаг дарга, онцгой комиссын дарга Д.Батсайхан нараар ахлуулсан аймгийн Онцгой комисс өглөө 09 цагаас хуралдаж, Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль явагдах бэлэн байдлын бэлтгэл байдалтай танилцаж, хэлтэс, агентлагийн дарга нарт бэлэн байдлыг сайтар хангаж ажиллахыг үүрэг болголоо.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4252
2936 / 69%
824 / 19%
244 / 6%
248 / 6%