ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТАЙВАНИАС НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХАНДИВЛАЛАА

2018-11-02

   Улаанбаатар хот дахь Тайванийн худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газрын орлогч дарга Чию Лин Еэн 10-р сарын 15-16-ны өдрүүдэд Увс аймагт ажиллаж байна.

     Энэ үеэр аймгийн Нэгдсэн эмнэлэгт Тайваниас хандивласан тоног төхөөрөмжийг албан ёсоор гардуулж хүлээлгэн өглөө. Энэхүү тоног төхөөрөмж нь нийтдээ 98 гаруй сая төгрөгийн үнэ өртөг бүхий зүйлс байгаа юм. Үүнд:
· Хагалгааны ор – 1
· Өвчтөний ор-1
· Унтуулгын аппарат – 1
· Диализ – 3
· Инкубатор – 2
· Даралтын аппарат – 4
· Автоклав – 1
· Рентген самбар – 1
· Өвчтөний ор – 17
· Дуслын автомат шахуурга – 2 гэх мэтчилэн хандивласан тоног төхөөрөмжүүдийг өнөөдөр нэгдсэн эмнэлэг үйл ажиллагаандаа ашиглаж байна.
      Мөн цаашид хамтын ажиллагаагаа өргжүүлэх ажлын хүрээнд Увс аймагт шинээр баригдах хүүхдийн эмнэлэгт хүүхдийн 10 ширхэг тэргэнцэр гэх мэтчилэн зарим тоног төхөөрөмж хандивлана гэдгээ илэрхийллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4252
2936 / 69%
824 / 19%
244 / 6%
248 / 6%