ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Хууль тогтоомжийг биелүүлдэггүй цахим тоглоомын газруудыг хаах үүрэг өгөв

2018-12-11

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл ГХУСАЗЗ/-ийн хурлаар РС тоглоомын газруудын үйл ажиллагааны тухайд хэлэлцэж, хууль тогтоомжийг биелүүлдэггүй цахим тоглоомын газруудыг хаах үүрэг чиглэлийг өглөө.

Аймгийн ИТХ-ын даргын баталсан удирдамжаар Арвайхээр суманд үйл ажиллагаа явуулж буй цахим тоглоомын газруудын хууль тогтоомж, дүрэм журам, стандартын хэрэгжилтийг шалгаж, үнэлгээ дүгнэлт өгөх ажлын хэсгийг байгуулан ажилласан юм. Хяналт, шалгалтанд 5 цахим тоглоомын газрыг хамруулж, эрүүл ахуй, халдвар хамгаалал, орчин нөхцөл, хүүхдийн эрхийг зөрчиж буй эсэх, галын аюулгүй байдал зэргийг шалгалаа.

Төрийн холбогдох албануудаас цахим тоглоомын газруудын эздийг сургалтанд хамруулах, заавар зөвлөгөө өгөх ажлыг удаа дараа зохион байгуулсны үр дүнд Харилцаа холбооны зохицуулах хорооны тусгай зөвшөөрлийн гэрчилгээтэй, бүртгэлийн дэвтэр, ажлын байрны дүгнэлтүүдтэй зэрэг давуу талууд байсан ч  зөрчил дутагдлууд багагүй илэрсэн байна.

Тухайлбал, гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл, галын дохиолол байхгүй, Цахилгааны аюулгүй байдал хангалтгүй, агааржуулалт, цэвэрлэгээ, ариутгал дутмаг зэрэг зөрчлүүдийг арилгах мэдэгдэл өгөөд байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%