ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Шатар сонирхогчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо

2018-12-17

         Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагдаж буй шатар сонирхогчдын Увс аймгийн аварга шалгаруулах тэмцээн 2 өдрийн турш амжилттай зохин байгуулагдаж өндөрлөлөө. 
         Тэмцээний эрэгтэй төрөлд Маршал Ю.Цэдэнбалын нэрэмжит, Улсын тэргүүний Цогцолбор 1-р сургуулийн шатрын багш М.Дэлгэрдалай 1-р байранд, Малчин сумаас оролцсон Д.Алтай 2-р байранд шалгарч Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн бичгээр шагнагдсан бол 3-р байранд Хүний эрхийн Үндэсний комиссын Увс аймаг дахь төлөөлөгч Я.Хонгорзул, 4-р байранд Улаангом сумаас оролцсон Ц.Эрдэнэбаатар, 5-р байранд Улаангом сумаас оролцсон М.Буянхишиг нар тус тус шалгарлаа. 
      Эмэгтэйчүүдийн төрөлд Түргэн сумын номын санч Ц.Наранмандах тэргүүн байранд орж Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн бичгээр шагнагдлаа. 2-р байранд "Ойрад" ХДТ-ын ажилтан Ж.Алтанцэцэг, 3-р байранд Тэс сумаас орлцсон Ц.Бадамжав, тусгай байранд Улаангом сумаас оролцсон Ц.Батзаяа нар тус тус шалгарлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4256
2939 / 69%
825 / 19%
244 / 6%
248 / 6%