ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Төвийн бүсийн аймгуудын ИТХТ-ийн ажлын албаныхан Өмнөговь аймагт уулзлаа

2014-09-24

Өмнөговь аймагт төвийн бүсийн аймгуудын ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албаны туршлага солилцох уулзалт өнгөрсөн долоо хоногийн 18-22-ны хооронд амжилттай зохион байгуулагдлаа.
Тус уулзалтаар Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, сонгуулийн нэгдсэн хуулинд өөрчлөлт оруулах тухай саналыг төвийн бүсийн аймгуудын ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албаныхан нэгтгэн нэгдсэн саналыг УИХ, ЗГ-т өргөн барихаар боллоо.
Мөн аймгуудын ИТХТ-ийн ажлын албаны хамт олон Өмнөговь аймгийн төв Даланзадгад хот, Таван толгой ХК, Оюу толгойн уурхайн бүтээн байгуулалт болон байгалийн үзэсгэлэнт газрууд болох алдарт Ёлын ам, Баян заг, Дэмчогийн хийд, танилцсан уулзалт болж өндөрлөлөө. 2015 онд төвийн бүсийн аймгуудын ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албаны туршлага солилцох уулзалт Дархан-Уул аймагт зохион байгуулагдахаар боллоо.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1341
521 / 39%
425 / 32%
194 / 14%
201 / 15%