ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Түмний олон хүүхдийг бодохгүй шууд л цахилгаан тасалдаг гэв

2014-09-27

Аймгийн хэмжээнд цэцэрлэгийн хүрэлцээ хангамж муу. Уг байдлыг харгалзан үзэж аймаг орон нутгийн удирдлагууд урьд нь цэцэрлэгээр ашиглаж байсан газруудыг дахин цэцэрлэг болгож засаж тохижуулсан. Хуучнаар Хүүхдийн төлөө төв байсан газарт Дархан сумын 7 дугаар цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа. Тус цэцэрлэг шинэ тутам байгуулагдсан учраас цахилгаан, ус, дулааны зардал нь энэ оны төсөвт суугдаагүй аж. Ирэх 2015 оны төсөвт уг зардлууд багтсан байна. Гэвч Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ компаниас цахилгааны өр төлбөртэй гээд шууд л гэрэл , цахилгааныг тасалдаг гэдгийг тус цэцэрлэгийн арга зүйч хэлэв. Дархан сумын 7 дугаар цэцэрлэг өнөөдрийн байдлаар 17 сая төгрөгийн өртэй . Хамгийн хүндрэлтэй асуудал цахилгаан түгээх сүлжээ компани хувийн учраас гэрлийг нь таслаад явчихдаг энэ нь түмний олон хүүхдийг хүмүүжүүлэх үйлсэд хүндрэл учруулдаг гэдгийг учирлав.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%