ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Жолооч нарын төлөөлөл Дархан сумын ИТХ-ын даргатай уулзав

2014-09-27

Нийтийн тээврийн үйлчилгээнд олон жил ажилласан жолооч нарын төлөөлөл Дархан сумын ИТХ-ын даргаТ.Тулгаатай уулзав. Жолооч нарын автомашиныг “стандарт хангахгүй” гэсэн нэрийн дор хавчиж тээвэрлэх эрх олгохгүй байгаад жолооч нар гомдолтой байна гэв.Тэд төрөөс ажлын байр нэхээгүй атал хоолноос нь салгаж байгаад бухимдалтай хандаж байлаа. Аймгийн Тээвэр авто замын газраас тохирлын гэрчилгээ авсан тээврийн компаниудтай 2014 онд тээвэрлэлтийн гэрээ хийхээр болжээ. MNS 5122:2013 шинэчлэгдсэн стандартаар 2003 оноос өмнө үйлдвэрлэгдсэн автомашиныг нийтийн тээврийн үйлчилгээнд явуулахыг хоригложээ . Уг байдал олон жил нийтийн тээвэр хийж ам бүлээ тэжээж ирсэн жолооч нарт хүнд цохилт болж байгааг учирласан юм.Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч “Альфа Омега” тээврийн компанид 130 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй. Эдгээрээс 70-80 автомашин нь 2003 оноос өмнө үйлдвэрлэгдсэн нэг үгээр стандарт хангахгүй гэж хасагдахад хүрчээ.Жолооч нарын уулзалтын үеэр “стандарт” гэсэн нэрийн дор шууд л хүнийг хоолноос салгаж ажилгүйчүүдийн эгнээг нэмэгдүүлэхгүй байгаасаа гэсэн горьдлого байгааг өгүүлэв. Дархан сумын ИТХ-ын дарга Т.Тулгаа жолооч нарын санал , шүүмжлэлийг хүлээн авч Тээвэр авто замын газар, Стандартчилал хэмжил зүйн хэлтэс, МХГазар зэрэг байгууллагуудтай уулзаж эргэн хариу мэдэгдэнэ гэсэн юм.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%