ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Улаанбаатараас Даланзадгад чиглэлийн хатуу хучилттай авто замын нээлт боллоо.

2014-09-29

Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Өмнөговь аймагт ажиллаж байна. Түүнийг дагалдаж Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, Зам тээврийн сайд А.Гансүх тэргүүтэй албаныхан ажиллаж байгаа юм. Ерөнхий сайд өнөөдөр Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотоос Дундговийн Мандалговь хүртэл 298 км хатуу хучилттай замын нээлтийг хийлээ. Хэдийгээр энэ зам өнгөрсөн жил ашиглалтад орох ёстой байсан ч гүйцэтгэгч компаниудын ажлын удаашралаас болж энэ жил ашиглалтад оруулж байна. Ингэснээр Өмнөговьчууд болон орон нутагт зорчигчид маань нийслэлтэй хатуу хучилттай замаар зорчих болж байгаа юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1340
520 / 39%
425 / 32%
194 / 14%
201 / 15%