ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нар НӨУБ-ын шилдэгээр тодорлоо.

2014-10-02

Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батчулууныг Монголын нутгийн удирдлагын холбооноос Монголын нутгийн өөрөө удирдах байгууллагын шилдэг удирдагчаар мөн ИТХТ-ийн нарийн бичгийн дарга Д.Мядагсүрэнг шилдэг ажилтнаар шалгарууллаа.

Монголын нутгийн удирдлагын холбооны 20 жилийн ой өнгөрөгч 7 хоногт болсон билээ. Уг холбоо нь Монгол Улсын нутгийн удирдлагын тогтолцоог Үндсэн хуулийн үзэл баримтлалын хүрээнд төлөвшүүлэн хөгжүүлж бэхжүүлэх, нутгийн захиргааны болон нутгийн өөрийн удирдлагын байгууллагуудын нийтлэг эрх ашгийг хамгаалах, тэдгээрийн хоорондын хамтын ажиллагааг дэмжих, үйл ажиллагааны ололт амжилтыг сурталчлах, дэмжлэг үзүүлж үйлчлэх зорилгоор 1994 онд анх байгуулагджээ. 20 жилийн хугацаанд холбооноос нутгийн удирдлагын чиглэлээр томоохон семинар, сургалт, чуулга уулзалтыг зохион байгуулж ирсэн. Энэ удаад ч түүхт ойгоо баяр ёслолын биш ажил хэрэгч байдлаар тэмдэглэн өнгөрүүлэх зорилгоор УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороотой хамтран энэ сарын 26-нд “Нутгийн удирдлагын хөгжлийн хандлага” сэдэвт хэлэлцүүлэг ярилцлагыг зохион байгуулсан юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1341
521 / 39%
425 / 32%
194 / 14%
201 / 15%