ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

“Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааг өргөжүүлэх нь” сэдэвт төвийн бүсийн зөвлөгөөн болов

2014-10-09



    Төвийн бүсийн зөвлөгөөнд Сэлэнгэ, Төв, Дархан уул аймгийн  Цагдаагийн газрын дэргэдэх “Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс”-ээс төлөөлөл оролцлоо. Зөвлөгөөний эхэнд Монгол улсын хэмжээнд үйлдэгдэж байгаа мал хулгайлах гэмт хэргийн өнөөгийн байдал,цаашид авах арга хэмжээ, анхаарах асуудал сэдвээр ЦЕГ-ын МШАДҮМГ-ын хулгайн хэлтсийн дарга Д.Бөхчулуун мэдээлэл хийв.
   Улсын хэмжээнд 9 сарын байдлаар 6,034 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 24 хувиар өссөн үзүүлэлт аж. Уг  хэргийн гаралтын дийлэнх хувийг төвийн бүсийн аймгуудад үйлдэгддэг гэв. Иймээс төвийн бүсийн уулзалт зөвлөгөөнийг Дархан уул аймагт зохион байгуулж хамтран туршлага солилцож байна.
    Аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн: ГХУСАЗЗ хэвтээ удирдлагын тогтолцоог нэвтрүүлж,салбар хоорондын уялдаа холбоог сайжруулснаар үр дүнд хүрч байгааг онцлов.Дархан уул аймаг 2001 оноос эхлэн хөрш зэргэлдээ сумдуудтай малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх талаар хамтран ажиллах “санамж бичиг” байгуулж эхэлсэн гэв. Аймгийн хэмжээд 2500 орчим малчин өрхтэй. Эдгээр иргэдийн амжиргааны гол эх үүсвэр болсон халуун хошуут малыг “урт гартан”-уудаас хамгаалахад төвийн бүсийн аймгуудад нэвтрүүлсэн сайн туршлага судлах зорилгоор тус зөвлөгөөнийг аймагтаа зохион байгуулж байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%