ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Хэнтий аймгийн Олимп цогцолбор нээлтээ хийлээ

2014-10-11

Хэнтий аймагт олон бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж  байгаа. Үүний  нэг нь залууст ус агаар мэт дутагдаж байсан спортын иж бүрэн  “Олимп” цогцолбор юм. Уг цогцолборын ажил өнгөрсөн 06  дугаар сарын 13-ны өдөр эхэлж байсан бол тавхан сарын дараа буюу 10 дугаарын 11-ний өдөр нээлтээ хийлээ. Олимп цогцолборийг Орон нутгийн хөгжлийн сангийн 797 сая төгрөгийн өртөгтэйгөөр барьж байгуулсан бөгөөд  улсын онцгой комисс  100 хувийн саналаар хүлээн авчээ. Тус цогцолбор нь хөлбөмбөг, гарбөмбөг, хоккей, теннисний талбайтай бөгөөд Монгол улсад байхгүй стандарт хөлбөмбөгийн талбайтай болж байгаагаараа ихээхэн онцлог юм. Цогцолборыг салбартаа нэлээд туршлагатай Тулга констракшин компани богино хугацаанд чанартай гүйцэтгэжээ. Хүүхэд багачуудын цагийг зөв боловсон өнгөрөөх, спортод сонирхолтой, эрүүл чийрэг өсөж хүмүүжихэд ихээхэн ач холбогдол бүхий цогцолбор боллоо хэмээн Чингис хотын иргэд, хүүхэд, залуучууд талархалтай байсан юм.

Г. Анир 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%