ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

KHURAL.MN сайтын сургалт эхэллээ

2014-10-15

УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж буй "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд ХУРАЛ.МН ИТХ-ын портал, интерактив цахим хуудасны сургалтыг Өмнөговь аймгийн ИТХ-аас аймгийн 15 сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга нар, ажилтнуудад зориулан Даланзадгад хотод Нутгийн удирдлагын ордны Иргэний танхимд 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулж байна.

Энэхүү төслийн хүрээнд Монгол Улсын нийслэл, 9 дүүрэг, 21 аймаг, 330 сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, төлөөлөгчид өөрийн цахим хуудастай болох бөгөөд өөрийн үйл ажиллагаагаа энэхүү цахим хуудсаар дамжуулан сурталчлах боломж бүрдэж байгаа юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1340
520 / 39%
425 / 32%
194 / 14%
201 / 15%