ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Политехник коллежийн шинэ байрны нээлт боллоо

2014-10-15

  Өмнөговь аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв Политехникийн коллеж болон өргөжсөн. Ийнхүү өргөжсөний зэрэгцээ "Оюутолгой" ХХК-ийн хандиваар баригдсан өргөтгөлийн шинэ барилгын нээлтийн үйл ажиллагааг өчигдөр зохион байгуулсан байна.

   Энэхүү байгууламж нь хийн шингэн, цахилгаан, гагнуур, хүнд машин механизм, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалтын иж бүрэн тоног төхөөрөмж бүхий 180 оюутан хичээллэх анги, дадлагын хоёр танхимтай хоёр давхар хичээлийн байр, 108 оюутны дотуур байр, цахилгаан хангамжийн дэд өртөөний барилгаас бүрдэж буй юм байна.

    Нээлтийн үеэр “Оюу толгой” компанийн Ирээдүйн мэргэжилтэн бэлтгэх асуудал хариуцсан менежер Керн Вон Хаген “Өнөөдрийн үйл явдал Оюу толгой компани ганцхан энэ сургуульд биш бусад олон санаачлага, төсөл хөтөлбөрүүдэд хувь нэмрээ оруулсныг батлан харуулах цөм нь болж байгаа юм. Монгол залуусыг энэ сургууль олон улсын стандартад нийцсэн мэргэжилтэй ажилтан болгож гаргана гэдэгт найдаж байна” гэж онцолжээ. Харин Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Л.Батчулуун “Оюу толгой компанийн хөрөнгө оруулалтаар Политехник коллежийн хичээлийн байрны өргөтгөл, дотуур байр баригдаж, нээлтээ хийж байгаа нь Өмнөговь аймгийн түүхэнд тодоор бичигдэх үйл явдал боллоо” хэмээн хэлсэн байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%