ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Биржийн урдаас ойролцоо аймаг сумруу зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг тээврийн хэрэгслүүд Авто вокзалаас явж эхэллээ

2014-10-16

       Хот доторх болон хот орчмын тээвэрлэлт үйлчилгээг төвлөрүүлэн зохион байгуулах тухай аймгийн засаг даргын 2013 оны 472, 2014 оны 439-р захирамж гарсантай холбогдуулан Буян болон Дархан захын өмнөөс Сэлэнгэ, Хөтөл, Орхон, Хонгор, Салхит зэрэг чиглэл рүү зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуй нэгжүүд шинэ Дарханы Авто вокзалаас иргэдэд үйлчилж эхэллээ.
     Дээрх чиглэлийн тээврийн хэрэгслүүдийн үйл ажиллагааг Авто вокзалруу нүүлгэн шилжүүлсэнээр биржийн өмнөх замын ачаалал эрс багассаныг иргэд ярьж байна. Нүүлгэн шилжүүлж, хяналт тавих ажлыг Дархан сумын ЗДТГ, Мэргэжлийн Хяналтын Газар, Цагдаагийн Газар, Тээвэр Авто Замын Газар, Авто Тээврийн Үндэсний Төв зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%