ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Хөнгөвчлөх эмчилгээний шинэ тасагтай боллоо

2014-10-16

Монгол улсын Тэргүүн хатагтай, “Итгэл” хавдаргүй Монгол үндэсний сангийн Тэргүүн Х.Болормаа Өмнөговь аймагт ажиллалаа. Тэрээр Өмнөговь аймгийн БОЭТ-ийн дотрын тасагт Хөнгөвчлөх эмчилгээний тасаг шинээр нээх ёслолын ажиллагаанд оролцсон юм.  Уг арга хэмжээнд Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Д.Нацагдорж, Эрүүл мэндийн газрын дарга Ч.Баяржаргал, аймгийн ЗДТГ-ын НХХ-ийн дарга Н.Жамъянхорол, БОЭТ-ийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Т.Оюундүү нарын албаны хүмүүс байлцсан юм.

  Монгол улсын Тэргүүн хатагтайн удирддаг “Итгэл хавдаргүй Монгол үндэсний сан”-гийн санхүүжилтээр манай аймагт олгож буй энэхүү тоног төхөөрөмжийг БОЭТ-ийн дотрын 2 тасгийн өрөөнд ашиглаж эхлэх юм. БНСУ-д үйлдвэрлэсэн, тус бүрдээ 20 гаруй сая төгрөгийн үнэтэй хоёр танхимын тоног төхөөрөмжөөр хангагдсанаар өвчтөний эмчилгээнд шаардлагатай ор, дусалын тоног төхөөрөмж илүү боловсронгуй болж хүчилтөрөгчийн аппарат, шаардлагатай бүх эм, эмнэлгийн хэрэгслээр хангагдаж байгаа юм.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%