ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Хэнтий аймгийн нөхөн сонгуулийн албан ёсны дүн гарсан байна.

2014-10-27

Хэнтий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгуулийн дүн албан ёсоор гарлаа. Хэнтий аймгийн Батширээт сумын сонгуулийн хорооны 2014 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 03 дугаар тогтоол, аймгийн сонгуулийн хорооны 2014 оны 10 дугаар сарын 23-ны 10 дугаар хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэн Хэнтий аймгийн Батширээт сумын сонгогчдын нэрийн жагсаалтанд бичигдсэн нийт 1503 сонгогчдоос 794 сонгогч санал хураалтанд оролцож, хүчинтэй 787 саналаас Ардчилсан намаас нэр дэвшсэн Цэнд-Очирын Баярсайхан 439 буюу 55,3 хувийн санал, Монгол Ардын намаас нэр дэвшигч Бадарчийн Мөнхбат 348 буюу 43,8 хувийн санал авсанаар хамгийн олон санал авсан Ардчилсан намаас нэр дэвшигч Цэнд-Очирын Баярсайхан, Хэрлэн сумын 4-р багийн сонгогчдын нэрийн жагсаалтанд бичигдсэн нийт 2258 сонгогчдын 1044 сонгогч  дахин санал хураалтанд оролцож, хүчинтэй 1024 саналаас Ардчилсан намаас нэр дэвшсэн Нямын Базарханд 583 буюу 57 хувийн санал, Монгол Ардын намаас нэр дэвшигч Цэнджавийн Чогсомжав 441 буюу 43 хувийн санал авч Ардчилсан намаас нэр дэвшигч Нямын Базарханд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай аймгийн сонгуулийн хорооны тогтоол гарлаа.

Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон Ц.Баярсайхан, Н.Базарханд нарт  аймгийн сонгуулийн хорооноос хурлын төлөөлөгчийн түр үнэмлэх олгоно. Хэрлэн сумын засаг дарга бөгөөд Чингис хотын Захирагч аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон Нямын Базарханд  2014 оны 10 дугаар сарын 27 –ны өдөр аймгийн сонгуулийн хорооноос хурлын төлөөлөгч түр үнэмлэхээ гардан авлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%