ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

“Сайн засаглал” үндэсний форумд Увс аймгын төлөөлөл оролцоод ирлээ.

2014-11-04


                                                                                                                            Швейцарын хөгжлийн агентлагын санхүүжилтээр Мерси Кор Монгол ОУБ-аас хэрэгжүүлж буй "Төрийн худалдан авах ажиллагааны ил тод өрсөлдөөнт тогтолцоог бэхжүүлэх нь" төсөл, АНУ-ийн ОУ-ын хөгжлийн агентлагын санхүүжилтээр хэрэгжүүлж буй "Орон нутгийн харицулагатай засаглалын төлөөх идэвхитэй түншлэл ба иргэдийн оролцоо" төслийн хүрээнд 10-р сарын 29 нд "Сайн засаглалын үндэсний" форум зохион байгуулагдаж 15 аймгийн төрийн байгууллага, Иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийн төлөөлөл, олон улсын хөгжлийн байгууллага, донорууд нийт 150 гаруй хүн оролцлоо. 
 Форумын зорилго нь Сайн засаглалыг бэхжүүлэхэд орон нутгийн төр, ИНБ, хэвлэл мэдээлэлийн байгууллагуудын үр дүнтэй хамтын ажиллагаанд бий болсон сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, тулгарсан сорилтуудыг даван туулах талаар хэлэлцэж МУ-ийн засгийн газарт "Нээлттэй засаглалын түншлэл"-ийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд санал оруулах зөвлөмж хүргүүлэх явдал байлаа. 
Тус зөвлөгөөнд Увс аймгаас ИТХ, ЗДТГ, ИНБ, Хэвлэл мэдээлэлийн 7 төлөөлөл оролцсон бөгөөд Увс аймгаас Худалдан авах ажиллагааны мэдээллийн ил тод байдлыг хангасан /www.uvstender.mn/ сайн туршлагын талаар АЗДТГ-ийн худалдан авах ажиллагааны албаны дарга Л.Цогтсайхан, "Иргэдийн оролцоог хангахад төр, ИНБ-ийн хамтын ажиллагаа" /www.70452222.mn/ сэдвээр Хүүхэд залуучуудын өрсөлдөх чадварыг дэмжих төв ТББ-ийн тэргүүн Р.Итгэл нар салбар хуралдаанд танилцуулга хийж хэлэлцүүлэг өрнүүлэв.  Энэ нь сайн засаглалыг бэхжүүлэх чиглэлээр Увс аймгаас гарсан туршлагыг сурталчилах, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаанд санал зөвлөмж авахад чухал ач холбогдолтой үйл явдал боллоо. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%