ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

“ЖИШИГ СУМ” ТӨСЛИЙН АЖИЛ ЭРЧИМЖЛЭЭ

2014-11-06

Хэнтий аймгийн Биндэр суманд хэрэгжиж байгаа “Жишиг сум” төслийн хүрээнд “Гудамж” дэд төслийг хэрэгжүүлж, иргэдийг хашаагаа сайжруулахад нь “Дэлхийн зөн Монголд” ОУБ-тай хамтран хөрөнгийн дэмжлэг үзүүлж байна.

Энэхүү төслийн хүрээнд айл өрх нийт зардлын 40 хувийг, үлдсэн 60 хувийг төслөөс санхүүжүүлж байгаа ажээ.

Шинэчлэлийн Засгийн газар “Сумын төвийн шинэчлэл хөтөлбөр”-ийг 100 хүртэлх суманд төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр тусган өнгөрсөн онд Баянхонгор аймгийн 2, Дорноговь аймгийн 1 суманд жишиг сумын төсөл хэрэгжүүлсэн бол энэ онд 16 аймагт тус бүр 1 жишиг сумтай болох шийдвэрийг засгийн газрын хуралдаанаас гаргасан юм. “Жишиг сум” төсөлд Хэнтий аймгаас Биндэр сум сонгогдон, 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хийхээр болсон юм. Тус төслийн гүйцэтгэгчээр Монгол дайванг, Атмор ХХК-иуд сонгогдож 5-р сарын 20-оос 12-р сарын 20-ыг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан. Одоогийн байдлаар Биндэр суманд 2 км асфальтан хучилттай автомашины зам, явган хүний 4 км зам, дулааны шугам сүлжээг барьж, гудамж талбайн тохижилт, ногоон байгууламжийн барилгын ажил 80 хувьтай  байна

Дашрамд дурдахад Биндэр сум 90 жилийн түүхтэй,5 баг, 3784 хүн амтай юм.

 С.Золжаргал

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%