ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багийн Иргэдийн нийтийн хурлын дарга нарт ширээ, сандал гардуулж өгөв

2014-11-07

Дархан сумын ИТХурал, түүний Тэргүүлэгчдээс 2014 онд дэвшүүлсэн зорилт, зорилго болон хэрэгжүүлэх үйл ажиллагааны  төлөвлөгөөнд Багийн иргэдийн нийтийн хурлын материаллаг баазыг бэхжүүлэх талаар тодорхой ажлууд тусгагджээ. Өнгөрсөн 4 дүгээр сарын төсвийн тодотголын хурлаар аймгийн хэмжээнд 30 сая төгрөгийг төсөвт суулгаж чадсан байна. Дархан уул аймгийн Орхон, Хонгор сумдын ИТХуралд тус бүр 6 сая төгрөг, үлдсэн 18 сая төгрөгийг Дархан сумын 18 багийн БИНХ-ын материаллаг баазыг бэхжүүлэх ажилд зарцуулжээ. “Гранд мебель” компани ширээ, сандлыг нийлүүлэв. Баг тус бүрт нэг ширээ, хоёр сандал өгнө .Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ ширээ, сандлыг гардуулан өглөө. Ингэснээр багийн иргэдийн нийтийн хурлын дарга нар багийн төвд сууж ажиллах орчин нөхцөл бүрдэж нөгөөтэйгүүр төр, иргэний харилцаа улам ойртож байгаа юм. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын материаллаг баазыг бэхжүүлэх, ажиллах нөхцөл бололцоог сайжруулах талаар цаашид анхаарч ажиллахыг Дархан сумын ИТХ-ын дарга Т.Тулгаа онцлон хэллээ. Өмнөх жилүүдэд Дархан сумын Багийн иргэдийн нийтийн хурлын дарга нар явуулын байдлаар ажиллаж ирсэн бөгөөд сэтгэл байвал ажлыг хийж болно гэдгийг Дархан сумын 9 дүгээр багийн БИНХ-ын дарга С.Чулуунхүү  хэлэв. Төрийн тамга, тэмдгийг цүнхэндээ хийж, гэртээ хадгалах жишгээр ажлаа гүйцэтгэж байсан Багийн иргэдийн нийтийн хурлын дарга нар багийн иргэнтэйгээ уулзаад суух ширээ, сандалтай болов.Багийн иргэдийн нийтийн хурлын материаллаг баазыг сайжруулах уг ажил Дархан сумын 20 жилийн хугацаанд хийгдээгүй  байсныг БИНХ-ын дарга нар өгүүлж байлаа.








ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%