ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

“Гудамж” төслийн инженер Ш.Баяржав: “Гудамж” төслийн хүрээнд 8.5 км зам тавина

2014-11-07

- Одоогийн байдлаар хичнээн км зам тавиад байна? 

-Улаангом хотод 8-р сараас эхлэн “Гудамж” төслийн хүрээнд автомашины замын сүлжээ сайжруулах ажлууд хийж эхэлсэн. Одоогийн байдлаар 3.2 км зам бариад байна. Үлдсэн 5.2 км замыг ирэх оны 4-р сараас эхлэн хийнэ. Одоогийн байдлаар 3.2 км авто зам, явган хүний зам, замын хашлага, гэрэлтүүлэг хийж дуусаад замын тэмдэг тэмдэглэгээ хийж байна. Зам гоё болж байгаа учраас дагаад айл өрх, аж ахуйн нэгжүүд хашаагаа будаж өнгө оруулж байгааг харахад үнэхээр урамтай байна. 

- Хотын доторх зам сайхан болж байгааг хүн болгон харж байна. Гэхдээ Улаанбаатар хотод тойргоо болиод уулзвар болгоод гэрлэн дохио тавьж байхад Улаангомд эсрэгээр нь гэрлэн дохио авч хаяад тойрог хийлээ гэж гайхах хүн олон байна? 

- Тиймээ. Бараг уулзсан хүн болгон л ингэж асуудаг юм. Улаанбаатарт бол зам хөдөлгөөний нягтрал их учраас нэвтрэлтийг сайжруулах зорилгоор уулзварууд хийсэн. Харин Улаангомд бол өөр. Тойрог бол хөдөлгөөнийг шуурхай жигд нэвтрүүлдгээрээ онцлогтой. Хамгийн аюулгүй зүйл юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%