Сэцэнханы ордон музей
Халхын Сэцэн хан аймгийн хааны ордны суурийг анх 1691 онд тавьсан гэж үздэг бөгөөд дотор талдаа улаан, цагаан, бор хэрэмтэй байжээ. Сэцэнханы орд нь анх 20 орчим сүм дуганаас бүрдэж байсан ба эдүгээ 5 сүм нь хэвээр хадгалагдан үлдэж чаджээ. Сэцэнханы хэрэглэж байсан пүүсүү ёулуугаар хийлгэсэн хоё аяга, хүрэн суман модонд угалз хээ урласан сандал, 10:10 см хэмжээтэй 3.9 кг жинтэй Сэцэнханы тамга зэрэг олон үзмэрүүд бий.