ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Бурхан Халдун

2014-11-12

Өмнөдэлгэр сумын нутаг дахь ой хөвчит энэ уулын нэр нь анх цайзат бэхлэлт гэсэн утгыг илэрхийлж байснаа XII зууны үед тахилгын газар гэсэн утга санаатай болжээ. Харин XVII зууны үед Монголын түүхчид бурхан гэдэг үгтэй холбон тайлбарласнаас эл үгийн анхын утга мартагдсан байна. Тэмүүжин багадаа хэдэнтээ Гурван мэргэд мэт дайснууддаа мөшгөгдөн дутааж байх үедээ Бурхан Халдун ууланд бүгэн амь гарч байжээ. Тэрээр нэгэнтээ уулнаас бууж ирснийхээ дараа: Бурхан Халдуныг өглөө бүр тахья
Өдөр бүр мөргөе  Ургийн урагт мэдтүгэй . . .  гэж бүсээ хүзүүндээ тохож, сөгдөн есөнтөө мөргөж байсан нь энэ уулыг хичнээн их шүтэж байсны илрэл буй за.Бөө мөргөлийн сүсэг бишрэлтэй түүний бодлоор тэр уул зөвхөн сүрлэг том хад хясаа, намаг шавар, ой хөвч ихтэйдээ амийг минь аварлаа гэх бус харин түүнд онгон сахиус оршдог хэмээн тахиж байсан байна. Тиймээс эдүгээ Бурхан Халдуны овоо нь оройдоо бус бэлд нь байдаг.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%