ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Дэлүүн болдог

2014-11-12

Хэнтий аймгийн Дадал сумын нутаг дахь “ Гурван нуур “ рашаан сувиллын орчимд байдаг . Монголын нэгдсэн улсыг үндэслэгч Чингис хааны төрсөн нутаг .
Одоо бидний Дэлүүн болдог хэмээн үзэж байгаа газарт нууур ус байгаагүй гэнэ. Харин одоо байгаа гурван нуурын дундахь нь Есүхэй баатрынх гэрийн буурь байсан Болдог толгой ажээ. Өүлэн хатан ууган хүүгээ энд төрүүлсэн гэнэ. Тэр хүү нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой, бадриун биетэй агаад баруун гартаа шагайн чинээ нөж атган төржээ. Монголчууд нярайлсан эхэд хонины махаар шөл уулгаж тэнхрүүлдэг заншилтай боловч энэ удаа тэгж болохгүй байв. Сая төрсөн хүү нэгэнт гартаа нөж атгасан, бас морин жил, морин цагт мэндэлсэн тул яавч жирийн хүн  биш нь тодорхой. Тэгээд Есүхэй баатар “ баатар хүү төрлөө” хэмээн их бэлэгшээж баярлаад тэмдэггүй шаргагч гүү гарган Өүлэн хатандаа шөл уулгажээ. Тэр гүүнийхээ  дэлүүг газарт булж тайсан байна. Түүнээс хойш тэр газар нь Дэлүү булдаг буюу сунжирсаар Дэлүүн болдог нэртэй болсон юмсанжээ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%