ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ИТХ-ын тэргүүлэгчдийн 18-р хуралдааны мэдээллээс

2014-11-12

ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛДААНЫ МЭДЭЭЛЛЭЭС

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 18 дугаар хуралдаан 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 16 цагт ИТХ-ын даргын өрөөнд эхлэв. Оролцсон нь: ИТХ-ын дарга Г.Бямбасүрэн, Тэргүүлэгч М.Энхбат, Л.Бат-Эрдэнэ, Ч.Цэдэвсүрэн нар оролцов. Тэргүүлэгч Д.Түмэндэмбэрэл, Б.Алтанхуяг, Ш.Нацагдорж нар хуралд оролцсонгүй. Ирц 57.1%-тай байв. ИТХ-ын дарга Г.Бямбасүрэн хурлыг нээж, хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, дотоод журмыг танилцуулав. Тэргүүлэгчид санал нэгтэй батлав.

ЗДТГ-ын БОХУ-ын байцаагч Д.Хишигсайханы хуралдаанд хэлэлцүүлэхээр тусгасан “Байгаль хамгаалах хөтөлбөрийн биелэлтийн тухай” мэдээллийн бэлтгэл ажил хангагдаагүй тул хэлэлцэх асуудлаас хасч, оронд нь Ойн нөхөрлөл байгуулах асуудлыг хэлэлцүүлэхээр санал оруулсныг нэмж, мөн Засаг даргын орлогч дарга Ч.Цэдэвсүрэн ЗДТГ-т техник хэрэгсэл худалдан авах тухай асуудал хэлэлцүүлэхээр санал оруулсныг нэмж хэлэлцүүлэхээр шийдвэрлэж, 5 асуудлыг тус хурлаар хэлэлцэхээр Тэргүүлэгчид 100% санал нэгтэй батлав. Үүнд:

  1. Ойн нөхөрлөл байгуулах асуудлын тухай
  2. Өвөлжилтийн бэлтгэлийн биелэлтийн тухай
  3. ЗДТГ-т эд хөрөнгө худалдан авах саналын тухай
  4. Монгол мал хөтөлбөрийн биелэлтийн хүрээнд хийсэн ажлын тухай
  5. Шагналд тодорхойлох тухай

Хэлэлцсэн нь:1. Ойн нөхөрлөл байгуулах тухай асуудлыг ЗДТГ-ын БОХУ-ын байцаагч Д.Хишигсайхан хуралдаанд оруулж хэлэлцүүлэв./

Шийдвэрлэсэн нь: ИТХ-ын дарга “санал дэмжих тухай тогтоолын төслийг танилцуулж Тэргүүлэгчид 100%-ийн саналаар батлав. Үүнд:

Суманд байгуулахаар дэмжигдсэн ойн нөхөрлөлүүдийн жагсаалт:

Багийн дугаар

Нөхөрлөлийн нэр

Нөхөрлөлийн ахлагч

Гишүүдийн тоо

Харъяалагдах ойн сан бүхий газар нутаг

1

1 –р баг

Их тавилгант

Ц.Алтанхундага

16

1 дүгээр багийн Жаргалантын ойн сан бүхий газар

2

3-р баг

Буриат

Д.Дагва-Очир

35

3 дугаар багийн Өлийн даваанаас баруун сайр хүртэлх ойн сан бүхий газар

Хэлэлцсэн нь: 2. Өвөлжилтийн бэлтгэл ажлын биелэлтийн тухай мэдээллийг Засаг даргын орлогч дарга Ч.Цэдэвсүрэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэв.

Шийдвэрлэсэн нь: Сумын Засаг даргад дараах үүрэг чиглэлийг хүргүүлэв. Үүнд:

  1. Мал өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар анхаарч, гадна аймаг, сумдад отор нүүдэл хийж байгаа малчдын хувьд тухайн нутаглаж байгаа аймаг сумдын удирдлагуудтай нь гэрээ байгуулах. Мөн гадна аймаг, сумаас отор нүүдэл авахад орон нутгийн иргэдээс санал авч, отрын бүс нутгаар тогтоосон газраас бусад газарт оруулахгүй байх ажлуудыг хэрэгжүүлэх.
  2. Сум орон нутагт хийгдэж байгаа дэд бүтцийн чиглэлийн хөрөнгө оруулалтын ажилд хяналт тавьж, хугацаанд нь чанартай гүйцэтгүүлэн, хүлээн авах ажлыг үр дүнтэй зохион байгуулж, дуусаагүй ажлын талаар холбогдох гүйцэтгэгч байгууллагуудтай байгуулсан гэрээний хэрэгжилтийг хангуулж, өмч хөрөнгийн эзэмшил, бүрэн байдлыг хариуцах талаар гэрээндээ тусган ажиллах.
  3. Өвөлжилтийн болон цаг хүндэрсэн хэрэгжүүлж ажиллах, арга хэмжээний төлөвлөгөө гаргаж, төсөв санхүүгийн бусад нөөцийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулах.
  4. Багийн Засаг дарга, хүний эмч зэрэг багийн албадыг багийн төвд нь суурьшуулж ажиллуулах.
  5. Өвөлжилтийн үйл ажиллагаатай холбоотой холбогдох судалгааг гаргах.
  6. Эрүүл мэндийн төвийн зуухыг 2014 оны 11-12 сард багтаан шинэчлэх хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэх.

Хэлэлцсэн: 3. ЗДТГ-т техник хэрэгсэл худалдан авах саналын тухай асуудлыг Засаг даргын орлогч дарга Ч.Цэдэвсүрэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэв.

Шийдвэрлэсэн нь: 2790.0 мянган төгрөгний 5 төрлийн техник хэрэгсэл авах санал оруулсныг Тэргүүлэгчид санал нэгтэй дэмжив. Шийдвэрлэсэн нь: Аймгийн ИТХ-ын ТСҮӨХ-ны хэлтэст  дараах шийдвэрийг хүргүүлэхээр шийдвэрлэв. Үүнд: Фото скайнер 1 ширхэг, DDSH ТВ1 ширхэг, өнгөт телевизор 1ширхэг, принтер 1 ширхэг, бичгийн ширээ 4 ширхэг бүгд 5 төрлийн 8 ширхэг техник хэрэгслийг батлагдсан зардалдаа багтаан худалдан авах зөвшөөрөл олгохыг хүсэлт болгосныг уламжлахаар шийдвэрлэв.

Хэлэлцсэн нь: 4. Монгол мал хөтөлбөрийн биелэлтийн хүрээнд хийсэн ажлын тухай мэдээллийг ЗДТГ-ын МЭҮТ-ийн мэргэжилтэн Б.Алтанцэцэг хуралдаанд оруулж хэлэлцүүлэв.

Шийдвэрлэсэн нь: Тэргүүлэгчдийн 100%-ийн саналаар уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийх 5 заалт бүхий ажлыг тэмдэглэлээр үүрэг чиглэл өгөв.

Хэлэлцсэн нь: 5. : “Шагналд тодорхойлох тухай” асуудлыг Засаг даргын орлогч дарга Ч.Цэдэвсүрэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэв.

Шийдвэрлэсэн нь: Санхүүчдийн өдрийг тохиолдуулан 5 дугаар багийн иргэн Авирмэдийн Оюунбаатар, Татварын байцаагч Хүрлээгийн Даваачулуун нарыг Санхүүгийн Тэргүүний ажилтан цол тэмдгээр, Засаг даргын орлогч дарга Ч.Цэдэвсүрэнг Аймгийн Тэргүүний ажилтан цол тэмдгээр, ЗДТГ-ын нягтлан бодогч Алтанцэцэгийн Гантуяа, ХААН банкны тооцооны төвийн эрхлэгч Лхагважавын Бат-Эрдэнэ, ахлах эдийн засагч Насанбуянгийн Төмөрхуяг, Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч Ганцоожийн Батхүү нарыг аймгийн ЗДТГ-ын Жуух бичгээр шагнуулахаар, зарим иргэдийн улс, нийгмийн болон хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан ажлын амжилт, үр бүтээл, орон нутгийн хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн 2015 онд тохиох сум байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд шагнал “Алтан гадас одон”-гоор шагнуулахаар 1-р багийн өндөр настан Лодойн Бямбасүрэн, 4-р багийн өндөр настан Сампилын Цэнд-Аюуш, Тавхайн Должинсүрэн нарыг, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулахаар 3-р багийн өндөр настан Ламжавын Бат-Өлзийг, Засгийн газрын шагнал ”Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны тэргүүний ажилтан” шагналаар 4-р багийн иргэн Повойн Дэлгэрдалай, Тойвын Цагаач нарыг, ”Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны жуух бичиг” шагналаар шагнуулахаар ЗДТГ-ын МЭҮТ-ийн мэргэжилтэн Банзрагчийн Алтанцэцэг,  Мал эмнэлгийн “Далай гүн” ББН-ийн эзэн Цэвээнлхаазалын Нямханд, 4-р багийн өндөр настан Цэрмаан Долгор нарыг, авто тээврийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан ажлын амжилт, үр бүтээл, орон нутгийн хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, авто тээврийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан “Осолгүй манлай жолооч” шагналаар шагнуулахаар 5-р багийн иргэн Дамдинсүрэнгийн Түмэнжаргал, 4-р багийн иргэн Цэрэнбалжирын Мөнх-Очир, 1-р багийн иргэн Норовсамбуугийн Пүрэвсүрэн нарыг, “Онц тээвэрчин” шагналаар шагнуулахаар 1-р багийн иргэн Магсарын Дорж, 4-р багийн иргэн Содномбалжирын Батжаргал, 5-р багийн иргэн Дамдинжавын Ганбаатар, Дуламсүрэнгийн Ганбаатар, Гэлэгсэнгээгийн Энхтайван, Ёндонжамцын Батмөнх, Өвгөний Балжинням, Сэлэгмаагийн Батбаяр нарыг дэмжин ИТХ-ын дарга “Төрийн дээд шагналд тодорхойлох тухай” болон “Шагналд тодорхойлох тухай” тогтоолуудын төслийг танилцуулж, Тэргүүлэгчид 100% санал нэгтэй дэмжин батлав.

ИТХ-ын ажлын алба

2014.11.07

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%