ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

“Газрын төлбөр барагдуулах аян” эхэлснийг зарлав

2014-11-18

Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, Барилга, хот байгуулалтын газраас  “Газрын төлбөр барагдуулах сарын аян”-ыг зарлажээ. Энэ тухай тус газрын дарга Ж.Мөнх-Эрдэнэ хэвлэлийн бага хурал хийж мэдээлэл өглөө. ГХБХБГазраас хийсэн судалгаагаар  аймгийн нутаг дэвсгэрт ажиллаж байгаа 8000 гаруй аж ахуйн нэгж байгууллага, газрыг аж ахуйн зориулалтаар ашиглаж байгаа иргэдээс болон газраа өмчилж авсан иргэдээс энэ онд төсөвт нийт 600 сая төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй. Одоогийн байдлаар 480 сая төгрөгийг төвлөрүүлсэн байна. Шинэ он гарахаас өмнө үлдсэнийг нь төвлөрүүлэх ёстой. Оны эцэс болж байхад газрын төлбөрөө төлөх талаар аж ахуйн нэгж, байгууллага, иргэд туйлын хойрго хандаж байгаа болохоор бид энэ аяныг зарлаж байна гэв. Мөн дээрх төлөвлөгөөнд тусгагдсан газрын төлбөр төлөх ёстой 17 мянган иргэн буюу айл өрх байгаа. Тэдний хувьд газрын төлбөрийн 90 хувийг төрөөс хөнгөлж зөвхөн 10 хувь буюу 0.7 га газрын хоёр мянга гаруй төгрөгийг л төлөх ёстой байдаг” гэв. Иймд Дархан уул аймгийн ГХБХБГ-аас "газрын төлбөр барагдуулах аян"-ыг зарлаж төлөвлөгөөг биелүүлэхийг зорьж байна.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%