ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэдээ сонсох уулзалт Дархан сумын 3 дугаар багт болов

2014-11-19

“Иргэдээ сонсоё” сарын аяны хүрээнд зохион байгуулж буй “Багийн ИНХ-ын өргөтгөсөн хэлэлцүүлэг”-ийг Дархан сумын 3 дугаар багт 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 14:00-15:00 цагийн хугацаанд зохион байгуулав. Хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхимын дарга Л.Гүнчин, Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Ч.Баярцэцэг, Дархан сумын ИТХ-ын дарга Т.Тулга нарын аймаг сумын удирдлагууд оролцов. Мөн Дархан сумын 3 дугаар багийн ИНХ-ын дарга Б.Тунгалаг, багийн Засаг дарга Д.Туяа, тус багийн 83 иргэн оролцов.Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхимын дарга Л.Гүнчин ИТХ-аас хэрэгжүүлж буй ажлын тайланг танилцуулж, мэдээлэл хүргэв.Тус багийн иргэд Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Нийтийн тээврийн үйл ажиллагаанд сэтгэл дундуур байлаа. Мөн ахмадууд хөнгөлөлттэй эмийн үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаадаа бухимдаж байсан. Шинээр тавьсан замд хурдын тохируулга хийж өгөх шаардлагатай байна. Нийтийн тээврийн үйлчилгээг авч чадахгүй байна. Иймд аймгийн Тээвэр, автозамын газраас бодлогоор маршрут чиглэлд анхаарч, нийтийн тээврийн үйлчилгээг алслагдсан багийнхаа иргэдэд хүртээмжтэй хүргэхэд анхаарахыг санууллаа. 






ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%