ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"ГОТИ-3" төсөл хэрэгжиж эхлэв

2014-11-19

Энэ сарын 18-наас эхлэн "ГОТИ-3" төсөл хэрэгжиж эхэллээ.Энэ үйл ажиллагааны хүрээнд гэр оронгүй, орц хонгил дулааны худагт амьдардаг иргэдийг нийгэмшүүлэх, гэр орон, бичиг баримттай болгох, мэргэжлийн сургалтанд хамруулж ажил хөдөлмөрт зуучлах, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд оруулах, нийгмийн даатгал, халамжинд хамруулах гээд олон үйл ажиллагаа зохион байгуулагдах юм. Өмнөх жил бүтэн 5 сарын хугацаанд явагдсан" ГОТИ-2" төсөл хөтөлбөрийн хүрээнд 60 гаруй иргэнийг нийгэмшүүлж амьдралд хөлөө олоход нь тусалсан. Харин энэ удаа 150 гаруй иргэнийг хамруулахаар болжээ.Дархан сумын ЗДТГ, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн газар гэсэн 3 байгууллага 2013 оны ГОТИ-2 хөтөлбөрийг хамтран амжилттай хэрэгжүүлсэн бол харин энэ жил үйл ажиллагаагаа илүү ахисан төвшинд үргэжлүүлэхээр болсон байна. Үүний хүрээнд Эрүүл мэндийн газар, Хөдөлмөрийн хэлтэс, Боловсрол соёлын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Шүүхийн шинжилгээний алба, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Нийгмийн даатгалын хэлтэс зэрэг төрийн 11 байгууллагаас гадна мөн төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллахаар болсон байна.Төслийн үйл ажиллагааны эхний өдөр гэр оронгүй 80 аад иргэнийг усанд оруулж, дулаан хувцасаар ханган, эрүүл мэндийн анхан шатны үзлэгт хамруулж мөн халуун хоол өгчээ.










ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%