ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ИРГЭДИЙНХЭЭ САНАЛЫГ СОНСЛОО

2014-11-28

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч, Төлөөлөгч Ч.Буянжаргал 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 18 дугаар хорооны Иргэний танхимд иргэдтэй уулзалт зохион байгууллаа. Уулзалтын үеэр иргэдийн  санал, хүсэлтийг  хүлээн авч, заримыг нь холбогдох газар, хүмүүст уламжлахаар боллоо.  
Тус хорооны Яргайтын 36 дугаар гудамжны 20 гаруй өрхийн иргэд гудамжаар явахад их хүндрэлтэй огцом өгсүүр, өвлийн улиралд цас их орсон үед өндөр настан, хүүхэд явахад бэрхшээлтэй байдаг тул замыг хусч тэгшилж өгнө үү гэсэн хүсэлтийг тавьсан юм.
Энэхүү хүсэлтийг 2015 оны Дүүргийн нийгэм  эдийн засгийн зорилтод тусгахаар боллоо. Мөн төслийн зуух авсан иргэд цахилгааны хөнгөлөлт авч чадахгүй байгаагаа Төлөөлөгчид ярьсныг зохих газарт нь уламжлахаар боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4295
2957 / 69%
842 / 20%
244 / 6%
252 / 6%