ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Төрийн байгууллагуудын удирдлагуудын дунд нөхөрсөг тэмцээн зохион байгууллаа

2014-11-24

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, /Монгол бахархалын өдөр/-ийг угтаж аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Улаан загалмайн хорооны хүмүүнлэгийн үйл ажиллагааг сурталчлах, туршлага солилцох, ажлын хүрээнд төрийн байгууллага, агентлагуудын дарга, удирдлагуудын дунд гар бөмбөг, сагсан бөмбөг, дартс шидэлтийн төрлүүдээр нөхөрсөг тэмцээнийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс санаачлан зохион байгууллаа.

Тус тэмцээний гар бөмбөгийн төрөлд 8 баг оролцсоноос Д.Баасанхүү ахлагчтай Соёмбо баг нэгдүгээр байр алтан медаль, Г.Хандармаа ахлагчтай Жаргалан баг хоёрдугаар байр мөнгөн медаль, Б.Батдорж ахлагчтай Батаар баг гуравдугаар байр хүрэл медалийн эзэн боллоо.

Сагсан бөмбөг шидэлтийн төрөлд эрэгтэйчүүдээс Аймгийн Статистикийн хэлтсийн дарга С.Бямбабаатар нэгдүгээр, ХААА-ны дарга Б.Батдорж хоёрдугаар, нэгдүгээр сургуулийн захирал Оюунчулуун гуравдугаар, эмэгтэйчүүдээс Ц.Дэлгэрмаа нэгдүгээр, Өмчийн албанын дарга Б.Мөнгөнчимэг хоёрдугаар, аймгийн УЦУОША-ны дарга Г.Дуламцоо гуравдугаар байруудыг тус тус эзэллээ.

Дартс шидэлтийн төрөлд эрэгтэйчүүдээс аймгийн ЦГ-ын дарга Ц.Отгонбат нэгдүгээр, ШШГА-ны дарга Б.Энхбаяр хоёрдугаар, ИТХ-ын дарга Л.Батчулуун гуравдугаар, эмэгтэйчүүдээс Улсын нөөцийн газрын дарга Ц.Бямбаа нэгдүгээр, Ц.Дэлгэрмаа хоёрдугаар, Л.Байгаль гуравдугаар байруудыг тус тус эзэллээ.

Тус тэмцээний үеэр оролцсон байгууллагууд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Улаан загалмайн хорооны хүмүүнлэгийн үйл ажиллагааны хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнан сурталчилгааны самбар байрлуулан, гарын авлага материалуудыг тарааж олон нийтэд мэдээлэл хүргэлээ.  

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1304
510 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%