ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрэмжит Цомын төлөөх Гар бөмбөгийн тэмцээн боллоо

2019-01-17

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойд зориулсан Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрэмжит Цомын төлөөх Гар бөмбөгийн тэмцээн 2019 оны 1 дүгээр сарын 12-ний өдөр зохион байгуулагдлаа.  

Тус тэмцээн Даланзадгад суманд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний байгууллагуудын албан хаагчдын дунд зохиогдсон бөгөөд 12 байгууллагын 80 гаруй албан хаагчид оролцлоо.

Уг тэмцээнд Хүнс, Хөдөө аж ахуйн газрын хамт олон нэгдүгээр, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хамт олон хоёрдугаар, Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн хамт олон гуравдугаар байранд орлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%