ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ЦЭРГИЙН ДҮЙЦҮҮЛЭХ АЛБАНЫ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

2014-11-25

         Дайчилгааны бэлтгэл нөөцийн хоёр дугаар зэргийн бэлтгэл үүрэгтний сургалтын хөтөлбөрийн дагуу цэргийн анхан шатны бэлтгэл сургалтыг жилд нэг удаа, гүйцэтгэх үүргийн мэдлэг дадлагыг гүнзгүүүүрүүлэх сургалтыг жилд хоёроос доошгүй удаа тус бүр 14 хоногийн хугацаатай зохион байгуулж явуулдаг. Энэ удаагийн буюу дүйцүүлэх албаны сургалт өнөөдрөөс 0245-р ангид явагдаж эхэллээ. Сургалтанд 2013, 2014 оны нийт 70 алба хаагч оролцох юм байна. Цэргийн албыг хаах арга хэлбэрийн нэг нь хугацаат цэргийн албыг дүйцүүлэн хаах арга хэлбэр байдаг. 2008 оны Засгийн газрын 49 дүгээр тогтоолоор цэргийн албыг дүйцүүлэн хаах журам баталсан. Тухайн албыг 2 жилийн хугацаанд шаардлагатай нөхцөлд дуудагдаж тодорхой үүрэг гүйцэтгэх замаар албаа хаах юм. Онцгой байдлын алба, Хилийн туслах хүчн, тухайн сум орон нутгийн аливаа хүндрэл зэрэг гэрээнд заагдсан ажлыг гүйцэтгэх замаар жилд 80 цагаас доошгүй хугацаагаар дүйцүүлэх албаны оногдуулсан үүргийг биечлэн гүйцэтгэсэн байхаар хуульчлагджээ. Дашрамд мэдээлэхэд Намрын цэрэг татлагаар тэнцэж хугацаат цэргийн албанд явсан эрчүүд цэргийн анхан шатны бэлтгэл сургалтаа дүүргээд өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд эх орон, ард түмэндээ эр цэргийн тангараг өргөсөн байна. 

эх сурвалж: Цэргийн штаб

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%