ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДИЙН АНХААРАЛД

2019-01-30

     Аймаг, сумын Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт гар дээрээс төмс хүнсний ногоо худалдан борлуулдаг иргэдийг жилийн 4 улирал харгалзахгүйгээр тогтмол ажлын байраар хангах зорилт тусгагдсан. Үүний хүрээнд Дархан сумын 4 дүгээр багийн Дархан–Өртөөний орчимд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Орон нутгийн төсвийн 340 сая төгрөгөөр хүнсний ногоо, цагаан идээний төвлөрсөн Худалдааны төв байгуулагдаж энэ сарын 22-ны өдөр нээлтээ хийсэн юм. Уг Худалдааны төв ашиглалтад орсноор 80-100 ажлын байр бий болж байна.
     Үүний хүрээнд даваа гарагт /2019.01.28/ Дархан сумын Засаг дарга, ХХҮГ, Ахмадын хорооны дарга нар гурвалсан гэрээг үзэглэлээ. Гэрээний дагуу цаашид Худалдааны төвийн үйл ажиллагааг жигдрүүлэн авч явах үүргийг аймгийн ХХҮГ , Дархан сумын ЗДТГ хүлээж байна. Харин тус төвийн өдөр тутмын эрхлэн явуулах ажлыг Засгийн газрын 2016 оны 124 дүгээр тогтоолын дагуу аймгийн Ахмадын хороо гүйцэтгэх юм.

     Худалдааны төвд үйл ажиллагаа эрхлэгчид зөвхөн өөрсдөө төмс хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, сүү, цагаан идээний чиглэлээр өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг байх шаардлага тавигдаж байна. Мөн өөр зах, худалдааны төвд худалдаа үйлчилгээ эрхэлдэггүй байх ёстой юм. Батлагдсан журмаар эхний ээлжинд 80 аад ажлын байр бий болох бөгөөд 4 дүгээр багийн Дархан Өртөөний орчимд байнга худалдаа эрхэлж буй иргэдээс  50 хувь, Дархан сумын иргэдээс 20 хувь, Хонгор сумын иргэдээс  10 хувь, Шарын гол сумын иргэдээс 10 хувь нь ногдохоор хуваарилсан байна.
     Дархан сумаас бусад гурван сумын хувьд иргэд бүртгүүлэхдээ тухайн сумынхаа Засаг даргын албан тооттой материалаа ирүүлэх, өөрсдөө өрхийн үйлдвэрлэл эрхэлж төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, сүү цагаан идээ бэлтгэн боловсруулдаг эсэх нотлох баримтыг авч ирэх шаардлагатай юм. Бүртгэлийг 2019 оны 01 дүгээр сарын 29-31-ний өдрийн 17:00 цаг Дархан өртөөний дэргэд шинээр баригдсан “Худалдааны төв”-ийн байранд явуулах юм. Бүртгэлтэй холбоотой мэдээллийг аймийн Ахмадын хороо, ХХҮГ, Дархан сумын ЗДТГ-ын Хөтөлбөр төсөл хариуцсан мэргэжилтнээс тодруулах боломжтой юм байна.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4197
2883 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%