ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Номын цагаан буянаар малчин түмэндээ бэлэг барьлаа

2019-02-14

Шороон гахай жилийн ажлын анхны өдөр УИХ-ын гишүүн Л.Энхболд, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Сугир нараас аймгийн эрдэмтэн судлаач Академич Б.Зандраа, Л.Цэцэг-Өлзий нарт захиалан хэвлүүлсэн “Малд эмчилгээ, засал хийх ардын уламжлалт арга ухаан”, “Монголын уламжлалт ёс заншлын бага толь”, “Урт наслах ухаан, уламжлалт эмчилгээ” зэрэг номын цагаан буянаар малчин түмэндээ бэлэг барьж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албанд хүлээлгэн өглөө.

Монголчууд эрт үеэс эдүгээг хүртэл өөрийн гэсэн өвөрмөц өв соёл, ёс заншлыг өвлөж, хадгалан хамгаалж ирсэн түүхтэй билээ. Тэр дундаа нүүдэлчин ахуйн соёлыг тээж ирсэн ард түмэн учраас Монголчуудын түүх соёл мал аж ахуйтай салшгүй холбоотой байдаг.

Дээрх цуврал номуудад Монголчуудын уламжлалт соёлын биет болон биет бус өвүүдийн тухай, мөн мал малчин хоёр байгаль дэлхийтэйгээ хэрхэн харилцаж, уламжлалт арга ухаанаар ардын эмчилгээ, сувилгааг хэрхэн хийж ирсэн болох, түүнийг хийж дадсанаар гарах ач холбогдлын тухай болоод орчин үед малд ихээр дэлгэрэх болсон элдэв төрлийн халдварт өвчин эмгэгээс малаа хэрхэн хамгаалах, мал өвчилсөн тохиолдолд уламжлалт ямар арга засал хийж болох тэдгээрийг орчин үеийн мал аж ахуйн шинжлэх ухааны арга хэрэгсэлтэй хэрхэн хослуулж хэрэглэх талаарх дэлгэрэнгүй мэдээллүүд багтсан байна.

Эдгээр номуудыг аймгийнхаа бүх малчин өрхөд хүргэх ажлыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас зохион байгуулж ажиллахаар боллоо.

Номын цагаан буян дэлгэрэх болтугай.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%