ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СӨХ-ДЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИНЭЧЛЭГДСЭН ҮНЭ ТАРИФЫГ ОЛОН НИЙТЭД ТАНИЛЦУУЛЛАА

2019-02-22

     Сууц өмчлөгчдийн холбоодын Дархан салбарын зөвлөлийн хүсэлтийн дагуу аймаг, сумын ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, Захирагчийн алба хамтран “Дархан сум дахь Сууц өмчлөгчдийн холбоодын хариуцсан нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн засвар үйлчилгээний хураамж нэмэгдсэн тухай” иргэд олон нийтэд танилцуулах нээлттэй хэлэлцүүлгийг /2019.02.21/ зохион байгуулав. Манай аймагт нийт нийт 40 Сууц өмчлөгчдийн холбоо ажиллаж, 176 байрны 11.000 орчим айл өрхөд үйлчилж байна.
     СӨХ нь Орцны засвар, цэвэрлэгээ, гэрэлтүүлэг, орцны цонх, хаалга, шат, зоорийн давхарын инженерийн шугам, цэвэрлэгээ, ариутгал, хаалга, мөн дээврийн засвар, агааржуулалт, бохирын хоолойн цэвэрлэгээ, хаалга, шат, гадна талбайн тохижилт, цэвэрлэгээ, байрны хаяавч, хогийн савны арчилгаа, ариутгал зэрэг асуудлыг хариуцан ажилладаг бөгөөд айл өрхүүдээс сард 1м2 талбайгаас 70 төгрөгөөр тооцож төлбөр авдаг байна. Өөрөөр хэлбэл иргэд өөрийн орон сууцны өрөөний тооноос хамаарч, 1820-4060 төгрөгийг төлбөр хураамжийг төлдөг юм.
     Харин СӨХ-дын дээд зөвлөлөөс нийтийн зориулалттай орон сууцны байранд болон түүний хонгилын хэсэгт үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж байгаа иргэд аж ахуйн нэгж байгууллагуудаас авах засвар үйлчилгээний хуримтлалын үнийг шинэчлэн тогтоосон бөгөөд энэхүү үнэ тариф нь 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн байна.
    Хэлэлцүүлгийн эхэнд “2017-2018 онуудад Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр нийтийн зориулалттай орон сууцанд хийгдсэн томоохон ажлуудын тухай Захирагчийн албаны дарга Э.Равжаадэлгэрэх, “Дархан суман дахь Сууц өмчлөгчдийн холбоодын өнөөгийн байдал, МСӨХДЗ-ийн 2014 оны 06 дугаар тогтоол, Дархан суманд мөрдөх үнэ тарифын тухай” СӨХ-дын Дархан салбар зөвлөлийн дарга Ж.Ариунаа нар тус тус танилцууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4197
2883 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%