ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ЧӨЛӨӨТ БӨХИЙН ӨСВӨР ҮЕИЙН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ НЭЭЛТ БОЛЛОО

2019-02-26

     Увс аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдаж буй хүүхдийн спортын 6-р их наадмын анхан шат, Аймгийн аварга шалгаруулах "Аваргын гараа" өсвөр үеийн чөлөөт бөхийн тэмцээний нээлт спортын ордонд боллоо.Тэмцээнийг нээж аймгийн БТСГ-ын дарга Б. Ганболд, МУ-ын Гавьяат дасгалжуулагч Д. Төрмөнх нар багш, дасгалжуулагч, баг тамирчдад спортын өндөр амжилт хүсэн ерөөлөө. 
     Тус тэмцээнд Увс аймгийн 15 сум, аймгийн төвийн 6 сургуулийн нийт 22 багийн 200 гаруй өсвөрийн тамирчид өрсөлдөж байна Тэмцээний эхний өдөр хөвгүүдийн 41-45, 51, 60, 71, 92, Охидын 40, 46, 53, 61, 69, кг-ын жингийн барилдаанууд тус тус явагдаж байна.Тэмцээний зорилго нь чөлөөт бөхийн спортыг хөгжүүлэх, тамирчдын ур чадварыг сайжруулах, 2019 оны 4 дүгээр сарын 14-нд Хэнтий аймагт зохион байгуулагдах Чөлөөт бөхийн 2019 оны өсвөр үеийн УАШТ-нд оролцох тамирчдаа сонгон шалгаруулах зорилготой бөгөөд мөн тус тэмцээнд жиндээ түрүүлсэн тамирчид энэ оны 9-р сард Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Хүүхдийн спортын 6-р их наадамд оролцох юм.

                Зохион байгуулагч: Аймгийн ЗДТГ , Аймгийн БТСГ , Аймгийн Чөлөөт бөхийн холбоо

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4256
2939 / 69%
825 / 19%
244 / 6%
248 / 6%