ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

“ Тусгаар тогтнолын үнэ цэнэ” лекц оров

2014-11-26

Дархан сумын ИТХ-ын дарга Т.Тулгаа Од цогцолбор сургуулийн 9,10 дугаар  ангийн сурагчдад “ Тусгаар тогтнолын үнэ цэнэ” лекц оров. 1924 оны Анхдугаар Үндсэн хуулийн 90 жилийн ойд зориулан Бүгд найрамдах улс тунхагласны үнэ цэнийг хүүхэд залуучуудад ойлгуулан мэдүүлэх, тусгаар тогтнолын түүхэн  товчоог таниулах зорилгоор тус лекц хичээлийг заав. Тус сургуулийн сурагчид хичээлд идэвхтэй оролцож, “тусгаар тогтнолын үнэ цэнэ”-ийн талаар харилцан ярилцлаа. Эдүгээгээс 90 жилийн өмнө Монгол улс тусгаар тогтнолоо олж авч өнөөдрийн  бидний эрх чөлөөт, ардчилсан нийгэмд амьдрах тэр сайн сайхан бүхний эхлэл тавигдсан гэдгийг тус лекцийн үеэр онцлон тэмдэглэв. Лекцийн төгсгөлд тус сургуулийн төгсөх ангийн сурагчид “миний эх орон “ дууг нийтээр дуулж сонирхуулав.








ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%