ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ БҮЛЭГ УВС АЙМАГТ АЖИЛЛАЛАА

2019-03-06

     Монгол улсын шадар сайд, Улсын онцгой комиссын даргын баталсан удирдамжийн дагуу Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга хурандаа М.Энх-Амараар ахлуулсан шуурхай бүлэг 3-р сарын 4-нд баруун талын сумдад ажиллалаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле болон ОБЕГ, ХХААХҮЯ-ны мэргэжилтнүүд ажиллаж байна. Шуурхай бүлэг, аймгийн онцгой комиссын гишүүдийн хамтаар хаваржилт хүндрээд байгаа Өлгий, Өмнөговь,Тариалан сумын удирдлагуудтай уулзаж хаваржилтын талаар мэдээлэл сонсож, малчин өрхүүдээр орж, нүүдлийн штабын байдалтай танилцан санал хүсэлтийг нь сонслоо. 
     Увс аймгийн хэмжээнд 3-р сарын 4-ний байдлаар 44 мянга гаруй толгой мал хорогдоод байна. Аймгийн онцгой комисс 3-р сарын 4-ний шөнө хуралдаж хаваржилт хүндрээд байгаа сумдад ажилласан тайлан, хорогдсон болон хорогдож болзошгүй малын тоо, дүн мэдээг танилцууллаа. 
     - Увс аймгийн онцгой комиссын дарга, аймгийн Засаг дарга Д.Батсайхан Улсын онцгой комиссын шуурхай бүлгийн бие бүрэлдэхүүнд хүсэлт уламжилсны дагуу улсын нөөцийн өвс тэжээлийг хөнгөлөлттэй үнээр сумдад хувиарлах ажлыг шуурхай зохион байгуулах шийдвэрийг гаргалаа.
     - Хаврын хуурайшилтын үе эхэлж байгаатай холбогдуулан хил орчимын бүс нутгийн гал түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор хилийн 0245-р ангид хоёр авто машин, мөн төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх ажлаа гүйцэтгэхэд нь Хяргас сумын ЗДТГ-т нэг авто машин олгохоор шийдвэрлэснийг шуурхай хуралдааны үеэр хурандаа М.Энх-Амар хэллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4252
2936 / 69%
824 / 19%
244 / 6%
248 / 6%