ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Төрийн шагналт, Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Дорнын их их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн мэндэлсний 90 жилийн ойн хүрээнд Дэлхийн яруу найргийн өдрийг угтан их найрагчийн уран бүтээлийн өвийг ард түмэнд дуурсган хүргэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх, үндэсний бахархалыг дархлах замаар үйл хэргийг нь үргэлжүүлэх, утга зохиолоор дамжуулан хүнлэг энэрэнгүй иргэн төлөвшүүлэх зорилгоор Түүний төрсөн өдөр 03 дугаар сарын 15-ны өдөр ”ЯВУУ-90” ёслол хүндэтгэлийн арга хэмжээг төрсөн бууц “АР АМНЫ ТАСАРХАЙ”-д зохион байгуулав. Уг арга хэмжээг Алдархаан сумын ЗДТГ, Аймгийн Боловсрол , Соёл Урлагийн газар, Аймгийн Утга зохиолын нэгдэл, Б.Элдэв-Очирын нэрэмжит Чандмана –Эрдэнэ лаборатори сургууль,Б.Явуухулангийн нэрэмжит аймгийн Төв номын сан, Жавхлант хийморь хоршоо хамтран зохион байгуулав.

2019-03-20

Төрийн шагналт, Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Дорнын их их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн мэндэлсний 90 жилийн ойн хүрээнд Дэлхийн яруу найргийн өдрийг угтан их найрагчийн уран бүтээлийн өвийг ард түмэнд дуурсган хүргэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх, үндэсний бахархалыг дархлах замаар үйл хэргийг нь үргэлжүүлэх, утга зохиолоор дамжуулан хүнлэг энэрэнгүй иргэн төлөвшүүлэх зорилгоор Түүний төрсөн өдөр 03 дугаар сарын 15-ны өдөр ”ЯВУУ-90” ёслол хүндэтгэлийн арга хэмжээг төрсөн бууц “АР АМНЫ ТАСАРХАЙ”-д зохион байгуулав.
Уг арга хэмжээг Алдархаан сумын ЗДТГ, Аймгийн Боловсрол , Соёл Урлагийн газар, Аймгийн Утга зохиолын нэгдэл, Б.Элдэв-Очирын нэрэмжит Чандмана –Эрдэнэ лаборатори сургууль,Б.Явуухулангийн нэрэмжит аймгийн Төв номын сан, Жавхлант хийморь хоршоо хамтран зохион байгуулав.
Арга хэмжээнд Алдархаан сумын ЕБС-ын хүүхдүүдийн Морин хуурын тоглолт, “Шүлэг минь –Хүлэг минь” шүлгийг 91 хүүхэд уншиж, Б.Явуухулангийн шүлэг Г.Алтанхуягийн аялгуу “Эхийн тухай дуу”, Б.Явуухулангийн шүлэг Д.Даваасүрэнгийн аялгуу “Вансэмбэрүү” дуу, Б.Явуухулангийн шүлэг , Ц.Чулуунбатын аялгуу “Зөвхөн Монголдоо” дууг 10,11,12 дугаар ангийн хүүхдүүд дуулав.
“Хөнгөн бийр” дугуйлангийн хүүхдүүдийн бүтээл, “Хулангийн унага”, Уран зохиолын дугуйлангийн хүүхдүүдийн шүлэг бүтээлээс толилуулав.
Арга хэмжээг зохион байгуулахад идэвхитэй ажиллаж, оролцсон Армийн генерал Б.Доржийн нэрэмжит Ерөнхий боловсролын сургууль, Эрүүл мэндийн төвийн хамт олонд баярлаж талархснаа илэрхийлье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%