ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТУВА УЛСЫН ДЭЭД ХУРАЛ/ПАРЛАМЕНТ/-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД УВС АЙМАГТ АЖИЛЛАЛАА

2019-03-20

      Увс аймгийн ИТХ ба ОХУ-ын Тува улсын Дээд Хурал/Парламент/-ын хамтын ажиллагааны хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг орос хэлний "Би орос хэлэнд дуртай" уралдаан энэ өдрүүдэд зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан Тува улсын Дээд хурлын. орлогч дарга, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Ирина Петровна Самойленко тэргүүтэй төлөөлөгчид Улаангом хотноо ажиллалаа.

      Төлөөлөгчдийг өнөөдөр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн дарга Э.Насанбат, аймгийн Засаг дарга Д.Батсайхан болон аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч Г.Цэрэндулам, төлөөлөгч Д.Мягмарсүрэн, С.Бямбабаатар, С.Цэцэгбал , тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Х.Дашзэвэг нар хүлээн авч уулзан цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлага өрнүүллээ.

     Аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нартай хийсэн уулзалтаар дараа жилээс уг арга хэмжээний хүрээнд орос хэлний олимпиадыг хамтатган аймгийн ИТХ-аас зохион байгуулахаар санал гаргав. Мөн хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагааны асуудал, хувь хүний хэрэгцээнд гаалиар зөвшөөрөгдсөн ачааны хэмжээ бага байгаа асуудал, хил дамнасан малын хулгайн асуудал, автомашины даатгалын талаар санал солилцож шийдвэрлэх арга замын талаар хэлэлцлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4252
2936 / 69%
824 / 19%
244 / 6%
248 / 6%