ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГИЙН ИНХ-ЫН ДАРГА НАР СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

2019-03-29

     Орон нутгийн хөгжлийг дэмжих “Тогтвортой амьжиргаа – 3” төслөөс орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааг сайжруулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх үүднээс олон талт ажлыг хийж хэрэгжүүлдэг.
     2018 оны 09 дүгээр сард “Орон нутгийн хөгжлийн сан”-ийн журам шинэчлэгдсэнтэй холбогдуулан Орон нутгийн хөгжлийг дэмжих “Тогтвортой   амьжиргаа – 3” төслөөс иргэд, сумдын мэргэжилтэн, удирдлагуудыг хамруулсан сургалтыг зохион байгуулж байна. 03 дугаар  сарын 27, 28-ны өдрүүдэд 1-16, Малчин, Өргөө багийн ИНХ-ын дарга, Засаг дарга нар сургалтанд хамрагдсан бол 29, 30-ны өдрүүдэд 18 багийн Зохион байгуулагч нар сургалтанд хамрагдаж байна.
     Сургалтаар баг, хороо амьдарч байгаа газартаа нэн шаардлагатай байгаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын саналыг иргэдээс хэрхэн авч эрэмбэлэх, үр дүнд нь оновчтой бүтээн байгуулалтыг үе шаттай хийх боломж хэрхэн бүрдэх, энэ бүхэнд иргэдийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр сургагч багш нар тусгайлсан хөтөлбөрөөр мэдлэг олгож байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%