ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"ЗАМЧИН" ХУДАЛДААНЫ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2019-04-02

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Дархан өртөөний дэргэд байрлах "ЗАМЧИН" худалдааны төвийн худалдаа эрхлэгч нартай уулзаж, үйл ажиллагаатай нь танилцлаа.

Өнөөдрийн байдлаар “Замчин” худалдааны төвд 80 гаруй худалдаа эрхлэгч жимс жимсгэнэ, хүнсний ногоо, даршилсан бүтээгдэхүүн, зөгийн бал, сүү, сүүн бүтээгдэхүүнийг худалдан борлуулж байна. Энд нэмэлт өртөг шингээгүй шууд худалдаа хийгдсэнээр хямд бүтээгдэхүүнийг иргэд маань авах боломж бүрджээ.

Худалдаа эрхлэгчид тав тухтай орчинд, хамгийн бага талбайн түрээсийг төлж, орлогоо нэмэгдүүлж байгаадаа баяртай байгаагаа энэ үеэр илэрхийлж байв.

Төмөр замын авто зам дагуу, гадаа гар дээрээс худалдаа эрхлэгч иргэдийн ахуй нөхцөлийг сайжруулах саналын дагуу дээрх худалдааны төвийг байгуулахад шаардлагатай санхүүжилтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр холбогдох яаманд хүргүүлэн 150 сая төгрөгийг, аймаг орон нутгаас 160 сая төгрөгийг тус тус шийдвэрлэгдэн “Замчин” худалдааны төвийг  байгуулсан юм.

Уг худалдааны төвийн үйл ажиллагааг аймгийн Ахмадын холбооноос хариуцан ажиллуулж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%