ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Орон гэргүй, тэнэмэл иргэд, хүүхдүүдийн судалгааг гаргаж нийгэмшүүлнэ

2019-04-29

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс 2019 онд 4 чиглэлд 30 орчим төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөлөө.

Үүнд: аймгийн хэмжээнд ихэвчлэн үйлдэгдэж буй гэмт хэргийн шалтгаан нөхцөл, үр дүнг зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, цаашид авах арга хэмжээг тодорхойлох, сумдын ГХУСАЗСЗ-өөс хэрэгжүүлж буй сайн туршлагуудыг түгээн дэлгэрүүлэх, үүрэгжүүлэх зэрэг удирдлага, зохион байгуулалтын 8 ажил багтсан юм.

Мөн Эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдааныг оролцогчдын хүсэлтээр гэмт хэрэг гарсан орон нутагт нь очиж шийдвэрлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журам хангах ажилд идэвхтэй оролцсон сум, иргэн, байгууллага, албан тушаалтныг урамшуулах зэргээр сургалт сурталчилгаа, хяналт шалгалтын ажил явуулах аж.

Тус зөвлөлөөс 2019 оныг “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх жил” болгон зарласан байна. Энэ хүрээнд орон гэргүй, тэнэмэл иргэд болон хараа хяналтгүй хүүхдүүдийн судалгааг шинэчлэн гаргаж, нийгэмшүүлэг ажлыг хийнэ. Түүнчлэн гэр бүлийн хүчирхийлэл удаа дараа үйлдэж байгаа болон байнга согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг айл өрхүүдтэй хамтран ажиллах ба охидын хүчирхийллийн эсрэг нөлөөллийн ажил зохион байгуулах аж.

Б.Чимэг

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%