Аймгийн ИТХ-ын болон ГХУСАЗЗ-ийн дарга А.Ишдорж Хархорин сум дахь Сум
дундын Шүүх, Прокурор, Цагдаа, ШШГА-ны удирдлагуудтай уулзаж, тухайн
байгууллагад тулгамдаж буй асуудлын талаар санал солилцов.
Энэ үеэр
хуулийн байгууллагуудын албан хаагчдыг албан тушаалын байртай болгох,
Прокурор, Цагдаагийн газарт унааны асуудал шийдвэрлэх, Шүүхэд хүүхэд
хамгаалах тусгай өрөөг байгуулж, техник, тоног төхөөрөмжөөр хангах
тухайд ярилцлаа.