ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Хэлэлцүүлэг зохион байгууллаа

2019-05-20

Аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ, МХГ, Улаангом сумын ЗДТГ, УЦУОШГ, ГХБХБГ хамтран 2019 оны 04 сарын 26-ны өдөр Улаангом сумын агаарын чанарын бүс, бүсэд баримтлах журмын төслийг танилцуулах хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт агаарын чанарын 1-р бүс буюу Улаангом сумын 3, 5, 7, 11, 12–р багт хамаарах 32 аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн төлөөлөл оролцож, санал бодлоо илэрхийллээ.

Агаарын чанарыг сайжруулах 1 дүгээр бүсэд бохирдлын дам нөлөөлөлд өртөж байгаа төвлөрсөн шугамд холбогдсон аж ахуйн нэгж, байгууллага, үйлдвэрлэл, үйлчилгээний цэг салбар, орон сууцны айл өрхүүд, төвлөрсөн шугаманд холбогдох боломжтой нам даралтын зуухтай аж ахуйн нэгж, үйлчилгээний цэг салбарууд хамрагдаж байна.

1-р бүсэд Хэрэгжүүлэх арга хэмжээ:

• Стандарт шаардлага хангаагүй бүх төрлийн шатаах зуух ашиглахыг хориглох;

• Стандартын шаардлага хангасан эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагч төхөөрөмж ашиглах;

• Нам даралтын зуух ашиглаж байгаа албан байгууллага, аж ахуйн нэгж, үйлчилгээний цэг салбар дулааны төвлөрсөн шугаманд стандарт, норм дүрмийн шаардлагыг хангаж холбогдох;

• Шинээр баригдах барилга, байгууламж дулааны төвлөрсөн шугаманд зайлшгүй холбогдсон байх;

• Албан байгууллага, аж ахуйн нэгжийн нүхэн жорлонг хориглох, айл өрхийн нүхэн жорлонг байгальд ээлтэй эко жорлонгоор солих, санал санаачлагыг дэмжих;

• Албан байгууллага, аж ахуйн нэгж, үйлчилгээний цэг салбарууд гаднаа пийшин галлагаатай харуул, манаач, сахиул буулгаж ажиллуулахыг хориглох;

• Хуулийн этгээд бүр орчны ногоон байгууламжаа хамгаалах арчлах, ургуулах, хэрэв ногоон байгууламжгүй бол өөрийн эзэмшиж буй нийт талбайн арваас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний ногоон байгууламжийг нийтийн эзэмшлийн талбайд бий болгох ажлыг зохион байгуулах;

• Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагууртай болгох ажлыг дэмжиж, айл өрхүүдийг 2 тарифт тоолуурт хамруулах, сайжруулсан зуухаар хангах;

• Дулааны 1, 2-р станц агаарын бохирдлын нөлөөллийг бууруулах дэвшилтэд техник технологи, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байх, үйлдвэрлэлээс гарсан үнс, шаарга, хог хаягдлыг зөвшөөрөгдсөн цэгт буулгах;

• Байшин, барилга, гэрийн дулаан алдагдлыг багасгах, дулаалгын аянг зохион байгуулах.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4252
2936 / 69%
824 / 19%
244 / 6%
248 / 6%