ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ЦЭРЭГ ДАЙЧИД ЭР ЦЭРГИЙН АЛБАА ХААГААД ХАЛАГДАН ИРЛЭЭ

2019-05-20

2018 оны 1 дүгээр ээлжийн цэрэг татлагаар Завхан аймгийн Тэс сум дахь Хилийн 0277-р ангид алба хаасан цэрэг дайчид хугацаат цэргийн албаа хаагаад халагдан ирлээ. Халагдаж ирсэн цэргүүдийг аймгийн Засаг даргын орлогч Т.Нямсамбуу, ЗДТГ-ын Цэргийн штабын бүрэлдэхүүн хүлээн авч уулзан цэргийн албаа нэр төртэй хаасан явдалд баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлэн цаашдынх нь ажил, амьдралд сайн сайхныг хүсэн ерөөлөө.

Энэ үеэр 2019 оны 3 дугаар сард Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан Завхан аймгийн Тэс сум дахь Хилийн 0277-р ангийн хилчин дайчдаа эргэх үеэр авахуулсан зургаар дурсгалын цомог гаргасныг мөн гардуулан өглөө.

Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ үнэнчээр биелүүлээд ирсэн нийт эрчүүддээ сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4252
2936 / 69%
824 / 19%
244 / 6%
248 / 6%