ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

2019 ОНД ӨЛГИЙ СУМАНД 2,4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙГДЭНЭ

2019-05-20

Увс аймгийн Засаг дарга Д.Батсайханаар ахлуулсан ажлын хэсэг Өлгий суманд ажиллалаа. Тус суманд 2018 онд хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлуудын гүйцэтгэл, чанар, ашиглалтын байдалтай танилцаж 2019 онд хийгдэх ажлуудын талаар сумын удирдлагуудтай санал солилцож цаашид тус суманд хийгдэх шаардлагатай барилга байгууламж, засвар үйлчилгээний талаар ярилцаж байгууллагын удирдлагуудын саналыг сонслоо.

8-р сард Өлгий сум байгуулагдсаны түүхт 60 жилийн ой тохиох бөгөөд ойг угтаж Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар

- 400,0 сая төгрөгөөр Соёлын төвийн барилгын их засвар

- 950,0 сая төгрөгөөр Спорт цогцолборын барилга

- 1 тэрбум төгрөгөөр сумын төвд 1,2 км хатуу хучилттай авто зам зэрэг томоохон бүтээн байгуулалт өрнөх бол орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт 25 сая төгрөгөөр ЭМТ-д тоног төхөөрөмж нийлүүлэгдэх юм.

Тус суманд ажиллах үеэр ард иргэдтэй уулзалт зохион байгуулж иргэдийн санал хүсэлтийг сонсож Увс аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, суманд хийгдэх хөрөнгө оруулалтын ажлуудаас танилцуулаад түүхэн ойгоо өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэхийг хүсэн ерөөлөө.

Ийнхүү Өлгийчүүд түүхт 60 жилийн ойгоо их бүтээн байгуулалт, их ажил үйлсээр угтаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4252
2936 / 69%
824 / 19%
244 / 6%
248 / 6%